
Тэгвэл тэд маргааш "i loft function house"-д фенүүдийнхээ хүсэлтээр “Зүрх рүү” тоглолтоо дахин тоглохоор болжээ.
Уг тоглолтыг “New era” продакшн зохион байгуулж байгаа бөгөөд "Ice top", "Mon Ta Rep", Дайн ба энх, Эрх чөлөө зэрэг хамтлаг оролцон ая дуугаа өргөх юм байна. Энэхүү тоглолтын тасалбарын үнэ 20 мянган төгрөгөөр худалдаанд гарчээ.
Дашрамд сонирхуулахад, Дижиталийн тоглолтын тасалбар урамшуулалтай юм байна. Тухайлбал "ALL STARS" хип хоп хувцасны дэлгүүрээр үйлчлүүлбэл 10 хувийн хөнгөлөлттэй, Элбэг их дэлгүүрийн брэнд нүдний шилийн тасгаас сонгосон шилээ 10 хувиар хямдруулж авах, "Оранж" караокед 10 хувийн хөнгөлттэй үнээр орох эрхтэй өгөх аж.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (3)