
Хагас шигшээд шалгарсан эмэгтэйчүүдийн “Энагурэ” “Эрчим”, “Есөн-Эрдэнийн Уурхайчин” ТЭЦ-IV, эрэгтэйчүүдийн “Эрчим” “Алтайн барс” болон “Ноён” “ИНЕГ”-ын багуудаас хожсон нь аваргын төлөө, хожигдсон нь хүрэл медалийн төлөө тоглох юм. Шинэ спортын ордон аливаа тэмцээн, уралдаан зохион байгуулахад саруулхан, орчин нөхцөлийн хувьд асуудалгүй боловч үзэгчгүй байх нь элбэг. Үүний жишгээр “Хаврын нээлттэй” тэмцээн хоосон суудалтай уудам зааланд өрсөлдөөн ихтэй үргэлжилж байна. Тиймээс спортын баг тамирчдынхаа тоглолтыг очиж үзэн, хөгжөөн дэмжихийг уриалж байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)