“Найзууд” театрынхан “Такт продюсинг”-тэй хамтран тун удахгүй нэгэн мюзикл жүжгийг тайзнаа тавих гэж байна.

“Найзууд” театрынхан “Такт продюсинг”-тэй хамтран тун удахгүй нэгэн мюзикл жүжгийг тайзнаа тавих гэж байна. Энэ бол “Гэнэтийн бэлэг” нэртэй романтик инээдмийн болон хөгжимт драмын бүтээл юм. Жүжгийн зохиолыг Ж.Оргилсайхан “Нарийн ногооны салат” нэртэйгээр бичсэн бол ерөнхий найруулагчаар Б.Уянга ажиллаж байна. Харин жүжгийн гол дүрүүдэд Монголын чадварлаг жүжигчдээс гадна рок попын шилдэг дуучид оролцон тоглох нь хүн бүрийн сонирхлыг татах биз ээ.
Энэхүү бүтээлд “Найзууд” театрын жүжигчин Э.Ууганбаяр, “Guys” хамтлагийн дуучин, жүжигчин Д.Лхагва, “HOTSPOT” хамтлагийн дуучин Н.Наранбаатар, УДЭТ-ын жүжигчин Б.Нармандах, жүжигчин Г.Отгонцэцэг, “Киви” хамтлагийн дуучин Д.Уламбаяр, залуу жүжигчин П.Шүүдэрцэцэг, Б.Билэгдэмбэрэл нар тоглож байгаа аж. Цоо шинэ өнгө төрх агуулсан энэ жүжиг ирэх сарын 11-нд Тусгаар тогтнолын ордонд нээлтээ хийх юм.
Д.Ундрах /24tsag.mn/