Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр “Жүжигчин А.Ганчимэг Б.Тамираагийн хоёр дахь эхнэр болохоор шийджээ” гэх мэдээллүүд цацагдсан байсан. Тэгвэл жүжигчин бүсгүй өөрийн фэйсбүүк хуудсаараа энэхүү мэдээллийг үгүйсгэж, ийм зүйл яригдсанд бухимдаж буйгаа илэрхийлэв. Тэрээр “Мөрөөрөө ажлаа хийгээд явж байхад хэнд ч хэрэггүй, огт үндэслэлгүй ийм юм бичиж яадаг байна аа. Ойлгохгүй юм...
Тэр хамт байгаа зураг нь би биш шүү дээ. Тэр хүн чинь өөрийн гэсэн амьдралтай, би ч мөн адил. Магадгүй та нарт зугаатай байдаг байх. Гэхдээ бидэнд огтхон ч тийм биш!!!! Өчүүхэн жаахан юм хүнийг яаж зовоож, сэтгэлийг нь шаналгадгийг мэддэг байлтай!!! Ганцхан би ч биш, бас ганцхан энэ ч биш!!!” хэмээн бичжээ.

Сэтгэгдэл (3)