
Их аварга Хакүхо энэ сарын 28-нд Японы Ерөнхий сайд Шинзо Абэд бараалхлаа. Ерөнхий сайд Абэ “Өвдөг шороодолгүй есөн удаа түрүүлнэ гэдэг үнэхээр гайхамшигтай амжилт. Ялангуяа Тайхо, Фүтабаяма гэсэн домогт аваргуудын амжилтыг эвдэнэ гэдэг хэцүү” хэмээн Хакүход баяр хүргэсэн байна. Хакүхо маргааш нутагтаа ирэх бөгөөд Ерөнхий сайд Абэ Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид дамжуулаарай гээд өөрийн гарын хээтэй дурсгалын зүйлс өгчээ.
Сэтгэгдэл (1)