Дэлхийн аварга шалгаруулах туялзуур сэлэмний тэмцээн ирэх сарын
зургаанд Хорватын Пореч хотноо болох гэж байна. Энэ тэмцээн өсвөр үе,
залуучууд гэсэн хоёр насанд болох бөгөөд манай улсаас эх орноо төлөөлөн
туялзуур сэлэмч С.Билэгт дасгалжуулагч Д.Ганбаатарын хамтаар оролцох юм.
Тэд өнөөдөр эх орноосоо мордож байна.

Дэлхийн аварга шалгаруулах туялзуур сэлэмний тэмцээн ирэх сарын 6-нд Хорватын Пореч хотноо болох гэж байна. Энэ тэмцээн өсвөр үе, залуучууд гэсэн хоёр насанд болох бөгөөд манай улсаас эх орноо төлөөлөн туялзуур сэлэмч С.Билэгт дасгалжуулагч Д.Ганбаатарын хамтаар оролцох юм. Тэд өнөөдөр эх орноосоо мордож байна.
Ийнхүү манай сэлэмч тэмцээн болохоос долоо хоногийн өмнө явж буйн учир нь тэмцээний өмнө зохион байгууллагддаг хамтарсан бэлтгэлд оролцох гэнэ. Уг бэлтгэлд бараг 50 гаруй орны сэлэмчид хамрагдах бөгөөд дасгалжуулагч Д.Ганбаатар туслах дасгалжуулагийн үүрэг гүйцэтгэх ажээ.