Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хулгайлагдсан хулгайчид

2011-11-21
0
ЖИРГЭХ
    Цаг үеэсээ түрүүлж сэтгэн араасаа ард түмнээ дагуулж явдаг зүйл бол урлаг юм. Хийсэн талхаа борлуулж амьдардаг зах зээлийн хууль хэмжүүр нь билээ. Харин Монголд хөгжмийн салбарынхны тэр талхыг хүмүүс үнэгүй иддэг нь, нэг бол шүүмжлэл эсвэл луйвар. Техник технологи хөгжих нь хөгжил боловч ухамсар зэрэг хөгжихгүй бол ухралт авчирдаг байна. “Ёс мэдэхгүй хүнд ёр халдахгүй” гэх монголчууд дууг үнэгүйгээр ямар ч саадгүй таван минутын дотор амжуулж ээмпий3 аар татаж сонсдог нь харин ч ёсоо сайн мэддэг талдаа ороод байгаа юм.

    Цаг үеэсээ түрүүлж сэтгэн араасаа ард түмнээ дагуулж явдаг зүйл бол урлаг юм. Хийсэн талхаа борлуулж амьдардаг зах зээлийн хууль хэмжүүр нь билээ. Харин Монголд хөгжмийн салбарынхны тэр талхыг хүмүүс үнэгүй иддэг нь, нэг бол шүүмжлэл эсвэл луйвар. Техник технологи хөгжих нь хөгжил боловч ухамсар зэрэг хөгжихгүй бол ухралт авчирдаг байна. “Ёс мэдэхгүй хүнд ёр халдахгүй” гэх монголчууд дууг үнэгүйгээр ямар ч саадгүй таван минутын дотор амжуулж ээмпий3 аар татаж сонсдог нь харин ч ёсоо сайн мэддэг талдаа ороод байгаа юм.

    Техникийн дэвшлээс хоцрохгүй яваад байгаа мөртлөө ухамсарын түвшин ухраад байгааг мөн хаашаа явж байгааг нь тодорхойлоход хэцүү. Үнэгүй сонссон дууныхаа тухай сэтгэгдэл дээрээ янз бүрийн хов живний гуйвсан хэлтэрхийг бичиж ..сда ..ккк гэж инээд алдаад эцэст нь тухайн дууны талаар бичнэ. Товч бөгөөд тодорхойгоор хулгайн дуу гэж. Өөрөө хулгайгаар авчаад хэргээс мултрах арга нь гэхээр бас биш ээ. Хэрүүл хараалаар дүүрсэн чанар муутай хип хоп дуунууд уурыг нь хүргэсэн бололтой. Нэгэнт уурласан хүн бүх дууг ялгаж салгахаа больж бүгдийг нь адилхан гэж үзэн сэтгэгдэл үлдээх нь тэр. Харин хулгайг баталж чадах дуу байдаг ч, чадахгүй нь илүү олон.

    Зохиогчийн эрхийн тухай хуулинд дөрвөн нот дараалан дуугарсан болон дууны үгийг яг тэр чигээр нь хуулбарлан дуулсан тохиолдолд хуулбарласан, хулгайн дуу байна гэж үздэг. Мөн уран бүтээлчийн дууг хулгайн дуу гэж бодсон этгээд эсвэл хохирогч шүүхийн байгууллагад өргөдөл гаргах эрхтэй. Өргөдлийг үндэслэн хөгжмийн онолч мэргэжилтнүүд нарийн шалгаж хулгайн, хулгайн бус гэдгийг нь батална. Хулгайн гэдэг нь батлагдвал тухайн уран бүтээлч хариуцлага хүлээдэг журамтай.

    Дэлхийн хөгжим хөгжсөн түүх бол Бах, Бетховен, Моцарт зэрэг хөгжмийн суутнууд суурь санаагаа өмнөх урсгалаасаа авч сүмийн, романтизм, неоромантизм гэх мэт өөр өөрийн онцлогоо шингээж сэтгэж хөгжүүлж ирсэн байдаг. Орчин үеийн дэлхийн рок, поп хөгжим ч мөн адил. Монгол улс ч дэлхийн хөгжмөөс санаагаа авч чадах ядахаараа хөгжиж байна. Өмнө нь 2000 оны эхээр гаднын ая ашиглаж бүх хип хопчид дуугаа бичүүлдэг байлаа. Гэхдээ хулгай гэж огт бодолгүй монгол хувилбар нь гэж бахархан дуулдаг байв. Төрөлхийн хулгайч зандаа биш энэ нь цэвэр мэргэжлийн хөгжмийн продюсер, программч байдаггүйтэй холбоотой. Хөгжлийн явцад хуулах, хуулбарлах үзэгдэл эрс багасч эхэлсэн нь уран бүтээлчдийн ухамсар хөгжиж, програмчид мэр сэр бий болж, хариуцлагатай хандасны илэрхийлэл юм. Аливаа зүйл ингэж л хөгждөг. Харин одоо хэр нь яг дуурайлгаж хийж байгаа бол цусандаа л байгаа байх. Гэхдээ ремикс буюу дахин найруулга, каавер буюу дахин алдаршуулалт.. зэрэг зохиогчийн эрхийн зөвшөөрөлтэй хийгддэг хөгжмийн бараг л урсгал болж хөгжөөд байгаа хүлээн зөвшөөрөгдсөн үзэгдлийг ялгаж салгах хэрэгтэй. Уран бүтээлийг шүүмжлэх, төрсөн сэтгэгдэл санаа бодлоо бичих нь зөв. Зөв шүүмжилж чадвал тэр нь урлагт оруулж буй томоохон тус юм. Харин баталж чадаагүй байж олон нийтийн хэрэгслээр хулгайн дуу гэж гүжирдэх нь үзэгчдээ болон өөрийгөө доромжилж буй хэрэг.

    Хөгжилтэй орнуудын хөгжим яагаад ийм өндөр түвшинд хүрсэн бэ гэхээр тэд сонсдог хөгжмөө үнэлж чаддагт оршиж байна. Жишээлбэл, интернэтээс дуу татаж авахад ч хүмүүс албан ёсоор ай түүнсээс худалдаж авахыг илүүд үздэг. Тэгвэл манайд Засгийн газар, Оюуны өмчийн газар Оюун толгойд бус Оюу толгойд анхаарлаа хандуулаад нэлээн завгүй байна. Чоно борооноор гэгчээр вэбсайтууд, могжоохон, дуу бичлэгийн газрынхан, дуу бичлэг үйлдвэрлэгчдийн үндэсний төв, үүрэн утасны үүрэгт операторууд, караокэ, тв, радио, баар ресторан, пааб, хошин урлагийнхан..... гээд бүгд далимдуулж ашиг олж зохиогчид хувь заяандаа эвлэрэн учраа ч олохгүй баярлаж явна даа. Ялангуяа хип хопчид бие биенийхээ бүтээлийг хулгайлах, бие биенээ кондуктороос илүү доромжилж тэднээс хавьгүй илүү хэл амтайгаа батлана. Ийм нөхцөлд сонсогчид нь ямар байх нь ойлгомжтой. Монгол реппэр, монгол поп, ямар ч аргагүй монгол аялгуу.... нтр бол өөрсдийнхөө талхыг үнэ хүргэх гэсэн пий аар ч юм уу их л туйлдаж буйн хэлбэрүүд гэж би бодно. Уг нь орчин үе рүүгээ л яваасай. Тэд монгол хүмүүс гэдгийг бид бүгд л мэднэ шүү дээ.

    Албан ёсоор үйл ажиллагаа явуулж байгаа Хай Фай Сий Дий шоп нь борлуулалт бага учир 40%-ийн шимтгэл авч эхэлсэн. Би харин нэгмөсөн 50% болгооч гэж хэлээ л байгаа. Хөгжмийн салбар үнэ цэнэгүй болсоноор авъяас гэдэг маань эхнээсээ уул уурхай сонирхож, сонирхогчид хөгжим рүү хүч түрэн орж ирж эгдүүтэй гэмээр марзан бүтээлүүдийг чанарын байж боломгүй доод түвшинд үйлдвэрлэж эхэлсэнээр урлаг, уран бүтээл гэдэг хүүхэд нохойн доог болсоор байна. Аль нь бүтээл, аль нь тоглоом гэдгээ ч ялгахаа байсан хотжиж эхэлж буй монголчууд сонссон дуу нь аятайхан санагдвал “Өө энэ хулгайлсан байна” гэж хээв нэг нэвтрүүлэг хийж харагдана.  Өөрсдөө урьд нь дуулдаг байсан хүмүүс шүү дээ. Одоо чадахаа байсиймуу бүү мэд, чадаж байгаа нэгнээ ийнхүү яриа л явхийн. Сүнс мүнсийхэн, Маадай заадай, Даавкаа маавкаа.... Шүүмжлэх нь зөв ч ор үндэсгүй ярих нь гэмт хэрэг. Хөгжим байгаа газар түүнийг дагаад судлаач, шүүмжлэгч байх нь зүйн хэрэг. Монгол улсын шүүмжлэгч, МҮОНТ-ийн “HIT” хөгжим мэдээллийн хөтөлбөрийн хөтлөгч Давааням буюу Давка нь номер 1 хөгжим судлаач гэгддэг.

    Тэгвэл нэгэн баримт сөхье. Хамгийн сүүлд 2007 онд “Пентатоник” хөгжмийн их наадмаас миний “Хийморийн сан” дуу “Шилдэг хип хоп” дуу номинацид шагнал авсан. Энэ шагналыг “HIT”-ийн Даавка, Т.Галсан гуай нар надад гардуулж тайзан дээр үг хэлэх боломж олдсон юм. Тэр үед хамтран ажилладаг хөгжмийн найруулагч Баярхүүг хамгийн шилдэг нь гэж хэлсэн. Үүн дээр зарим хүмүүс уурлаж, бухимдаж, дургүйцсэн байсан. Тэд шилдэг нь байх ёстойг би бас л мэдсэнгүй. “Мюзик 9”- ийн хөтлөгч хүртэл буруу үг хэлсэн учир гэмшихийг зөвлөж байсан юм. За тэр ч яахав, жоохон хазайчлаа. Үүнээс нэг хоногийн дараа “HIT” хөгжим мэдээллийн хөтөлбөрөөр хөтлөгч Давка: Quiza-гийн Eminem-ийн “Shake that ass” дууны хулгайлсан хувилбар болох “Хийморийн сан” дуу “Пентатоник” хөгжмийн наадмаас “Шилдэг хип хоп” дуу шагналыг авсанд маш их харамсаж байгаагаа илэрхийлсэн мэдээ гаргасан. Хулгайн дуу гэж баталж чадаагүй байж олон нийтийн мэдээллийн хэрэгслээр худал мэдээлэл өгсөн нь уран бүтээлчийн нэр хүндэд бүдүүлгээр халдсан хэрэг юм. Олон жил хөгжим ярьсан судлаач хүн ийм зүйл ярих нь эмгэнэлтэй үзэгдэл билээ.

    Уул нь “Пентатоник” академид хөгжмийн зохиолч Балхжав, Халиун, Долгион зэрэг нэр хүндтэй мэргэжилтнүүд байдаг. Тэдний шалгаруулсан дууг ингэж хэлсэн нь тэднийг л үгүйсгэж байгаа хэрэг юм даа. Үүний дараагаар хувийн журмаар СУИС-ийн хөгжмийн мэргэжилтнүүдээр “Хийморийн сан” болон өнөө гадгаад дууг шалгуулахад хулгайн дуу биш гэдэг нь нотлогдсон. Аливаа хөгжим, уран бүтээл, дуугаралтууд хэдэн саяараа үйлдвэрлэгддэг ч хэдхэн программаас гарах авиа эгшиг хэдхэн хэмнэлд захирагддаг гэдгийг аугаа хөгжим судлаач, рок попын загалмайлсан эцэг, хип хоп хөгжмийг хөгжүүлж тамаа цайж яваа хөгжим шүүмжлэгч, чиглүүлэгч, онолч, хөтлөгч, хүндэт Даавка хэнээр ч хэлүүлэлтгүй мэдмээр л юм. Судлаач, онолч Даавкагийн хувьд Eminem-ийн “Shake that ass” дууных шиг хэмнэлтэй хэдэн мянган дуу бүгд хулгайн дуу болж таарах нь. Зөв шүүмжлэл маш том тус болдог, харин буруу шүүмжлэл тэрнээсээ хортой гэдгийг Баавар Давкад хэлээгүй юу эсвэл өөрөө тааруухан сонсголтой болоод мэдсэнгүй юу, ямар ч байсан их л нөлөөлсөн юм. Сонсогчоосоо дор мэдлэгтэй дуучид, хөтлөгчид байхад дан сонсогчдыг буруутгаж болохгүй л юм.

Эцэст нь хэлэхэд хийсэн бүтээл болгоноо үр хойчдоо өвлүүлэх болтугай гэсэн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!

0
ЖИРГЭХ
Санал болгох
ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
Төрийн ордонд хөлчүүрхсэн Б.Түвшин гишүүн өнөөдөр АН-ын бүлгээ даргална
Григорийн тоолол: Хүн төрөлхтөн цаг хугацааны гажуудлыг засаж 10 өдөр алгассан нь
Дууны хурдыг сөрсөн хоёр зоригтны түүх: Чак Йегер, Феликс Баумгартнер
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Fuck’D (202.179.20.253)
    Shaa chi chinii suuliin ueyd gargaad hamtlag duuchdad zaraad baigaa duunuud chini bugd l hulgain duushdee
    2011 оны 12 сарын 16 | Хариулах
  • Үнэнбат (203.91.118.18)
    Яг зөв
    2011 оны 11 сарын 30 | Хариулах
  • Ogi (113.52.103.221)
    Tiim shuu
    2011 оны 11 сарын 24 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
    5 цаг 8 мин
  • Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
    5 цаг 32 мин
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
    5 цаг 35 мин
  • Г.Цэдэвдорж агсны нэрэмжит хүүхдийн яруу найргийн “Мөнгөн морь” наадам болно
    5 цаг 47 мин
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
    5 цаг 54 мин
  • SpaceX-ийн орлого 161 хувиар өсөж, Tesla-тай нэгдэх асуудлыг хэлэлцэж эхэллээ
    8 цаг 1 мин
  • Суданы худалдааны захад дроны цохилт өгсны улмаас 153 хүн амиа алдлаа
    8 цаг 15 мин
  • Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ
    11 цаг 17 мин
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
    11 цаг 40 мин
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
    11 цаг 57 мин
  • Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum Halloween” Steppe arena-д болно
    12 цаг 0 мин
  • The MongolZ BIG багт ялагдаж, хасагдах шатанд magic багийн эсрэг тоглохоор боллоо
    12 цаг 15 мин
  • Бразилчууд Meta компанийг тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн хэмээн буруутгаж байна
    12 цаг 23 мин
  • ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
    12 цаг 35 мин
  • “Винни-Пүүх”-гийн 100 жилийн ойтой давхцан Калифорнийн номын санд зэрлэг баавгай айлчилжээ
    13 цаг 4 мин
  • Баруун аймгуудаар цас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна
    13 цаг 16 мин
  • Үйл явдал: Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно
    13 цаг 24 мин
  • "Албан татвар төлөх хугацааг сунгах тухай” засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэнэ
    13 цаг 35 мин
  • Монголын U15 насны шигшээ баг Бүгд Найрамдах Азербайжан улсын Баку хотыг зорилоо
    Өчигдөр 17 цаг 39 мин
  • “Дулааны цахилгаан станц -3”-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчлэнэ
    Өчигдөр 17 цаг 30 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Хойд Солонгос, Хятад улс 12 жилээр хойшилсон шинэ гүүрээ нээж, худалдааны шинэ цаг үеийг эхлүүллээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • 16 настай хүү бага сургуульд гал нээж гурван сурагч, нэг багшийг хөнөөжээ
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • “G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • ФОТО: Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ойн цэргийн ёслол боллоо
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • UBIFF-2026: “Нандин эрдэнэ”, "Гарын таван хуруу" киног театрт үзмээр байна уу?
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
24 баримт
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК