“Айс топ” хамтлагийн дуучин Хаагийгийн хорт хавдрын эмчилгээнд
зориулж хошин урлагийнхан болон дуучид хандивын тоглолт хийх гэж байгаа
талаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

“Айс топ” хамтлагийн дуучин Хаагийгийн хорт хавдрын эмчилгээнд зориулж хошин урлагийнхан болон дуучид хандивын тоглолт хийх гэж байгаа талаар хэвлэлийн бага хурал зарлалаа. "Айстоп" хамтлагийн реппер Хаагий нойр булчирхайн хорт хавдар туссаны
улмаас биеийн байдал нь тааруу байгаа. Түүнийг Япон улсад яаралтай
хагалгаанд оруулахад 200 орчим сая төгрөг шаардлагатай юм байна. Тиймээс
урлагийнхан дуучин залуугийн эмчилгээнд зориулсан хандивын тоглолт
хийхээр болжээ. Энэ сарын 6-нд “UB Palace”-д Монголын бүх хип хопчид
нэгдсэн тоглолт хийх бол 7-нд “Чингис хаан”, “Харанга”-ынхан тэргүүтэй
рок, попынхон, 8-нд Гавьяат жүжигчин С.Жавхлан нарын зохиолын дууныхан,
9-нд хошин урлагийнхан тус тус тоглолт хийж, “Айс топ” хамтлагийн гишүүн
Хаагийд сэтгэлийн тус дэм үзүүлэх аж.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)