
Ерөнхийлөгчийн сонгуулийн тов хаврын чуулганаар хэлэлцэх чухал асуудлын нэг болж байна. Хуулиар бол санал хураалтыг зургадугаар сарын сүүлийн хагасын аль нэг ажлын өдөр зохион байгуулах бөгөөд тухайн өдрийг амралтын өдөр болгох учиртай. Харин Сонгуулийн Ерөнхий хорооноос зургадугаар сарын 26 буюу лхагва гаригийг сонгожээ. Уг саналыг хэлэлцэн Ерөнхийлөгчийн сонгуулийн тов гарах юм.