
Зууны манлай дуучин, “поп дива”, МУГЖ Б.Сарантуяа урлагийн тайзнаа хөл тавиад хэдийнэ 27 жил болжээ.

Зууны манлай дуучин, “поп дива”, МУГЖ Б.Сарантуяа урлагийн тайзнаа хөл тавиад хэдийнэ 27 жил болжээ. Тэрээр өөрийн амьдралын түүхийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнгээ нээнэ гэж өмнө мэдээлж байсан. Тэгвэл амлалт ёсоор ойдоо зориулан өнөөдөр "Амьдрал намайг дуунд уяраажээ” нэртэй гэрэл зургийн үзэсгэлэнгээ нээлээ. Дуучин маань үзэсгэлэндээ өөрийн гэрэл зураг болон дуучин бүсгүйг өөр, өөр өнцгөөр харж болохуйц хөргүүд, клипэнд тоглохдоо өмсч байсан хувцас, эд хэрэглэл тавигдаж байгаа аж.
Түүний урлагтай холбосон 27 жилийн амьдралынх нь тухай өгүүлэх гэрэл зургийн үзэсгэлэн “BLUE MOON”-ын арт галерейд энэ сарын 7-ныг хүртэл олны хүртээл болох юм байна. Сонирхуулахад тэрээр саяхан Европын орнуудаар аялан тоглолтоо хийгээд ирсэн билээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)