Хятадын зүүн өмнөд мужид шувууны ханиадаар хоёр хүн нас барав. Энэ нь "Н7N9" хэмээх шинэ төрлийн нянгаар үүсгэгджээ.Шанхайтай ойр газарт гарсан тус өвчнийг тархаахгүйн тулд мэргэжлийн байгууллагууд онцгойлон ажиллаж байна. Шанхай хот, Аньхуй мужаас уг өвчний оноштойгоор эмнэлэгт ирсэн гурван хүний хоёр нь нас барж, нэг нь эрчимт эмчилгээнд шилжээд байгаа тухай Хятадын олон улсын радио мэдээллээ.
Энэхүү өвчин нь энгийн хүнд амархан халдварлахгүй учраас олон нийт айж сандарсны хэрэггүй, гэхдээ урьдчилан сэргийлэх хэрэгтэй гэж мэргэжилтнүүд анхааруулав.



















































