Жирийн аав ээжийн хүүхдүүд өчнөөнөөрөө л торны цаана сууж байна. Зарим нь бүр 500 мянга биш 50 цаас хулгайлсныхаа төлөө ял эдлэх тохиолдол бий. Ийм байхад МАХН-ынхан дуугардаггүй хэрнээ намынхаа даргын төлөө ингэж үхэн хатан тэмцсээр байгаа нь бусдын эгдүүцлийг бас хүргэх болсон.

Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжавт УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ, Ц.Оюунбаатар нар шаардлага хүргүүлэхээр болжээ. Шаардлагад “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүний эрх хамгаас илүүтэйгээр зөрчигдөж байгаа тул үүнд анхаарлаа хандуулах хэрэгтэйг дурьджээ. Мөн МАХН-ын дарга Н.Энхбаярын эрхийг эдлүүлэх, цаашид хүний эрх, эрх чөлөөг ханган ажиллахад анхаарах” тухай дурьдсан байна.
Сэтгэгдэл (4)