
МН мэдээллийн төвд 11.00 цагт “Арева монгол” компаниас хэвлэлийн бага хурал зарлалаа.
11.30 цагт АН-ын гишүүний батлахгүй гэсэн шалтгаанаар ажлаас хоморголон халж байгаа талаар Сонгинохайрхан дүүргийн хороодын хэсгийн ахлагч нар мэдээлэл хийнэ.
12.00 цагт “Бид хамтдаа” бүх оддын тоглолтын талаарх мэдээллийг сонирхоорой.
12.30 цагт БХБЯ, НЗДТГ, Монголын барилгачдын холбоо зэрэг байгууллага хамтарч “Барилгын салбарын кран, өргөн тээвэрлэх машин механизмын аюулгүй ажиллагаа, стандартын шинэчлэлт” сэдвээр мэдээлэл хийнэ.
16.00 цагаас Уул уурхайн яам болон Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн хооронд харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурна.
11.00 цагт хөгжлийн бэрхшээлтэй 1000 орчим иргэн Төв цэнгэлдэх хүрээлэнгээс Сүхбаатарын талбай хүртэл парад зохион байгуулна.
Үндэсний мэдээллийн төвд өнөөдөр 12.30 цагаас “Нарантуул” худалдааны төвийн удирдлагуудын дарангуйлал, мөлжлөгийн талаар ҮЭ-ийн хорооныхон болон түрээслэгчид мэдээлэл хийнэ.