
Зууны манлай дуучин, поп хатагтай Б.Сарантуяа энэ сарын 20-нд болох
төрсөн өдрөөрөө УБ паласын их танхимд хуучны, сэтгэлд хоногшсон
дуунуудаасаа бэлэг барихаар болжээ.

Зууны манлай дуучин, поп хатагтай Б.Сарантуяа энэ сарын 20-нд болох төрсөн өдрөөрөө УБ паласын их танхимд фенүүддээ хуучны, сэтгэлд хоногшсон дуунуудаасаа бэлэг барихаар болжээ. Тэрээр төрсөн өдрийнхөө тоглолтод "Хайрын бурхан" дуугаараа нэрлэжээ.
Дуучин маань өчигдөр “Амьдрал намайг дуунд уяраажээ 27 жил Урлагийн тайзнаа” нэртэй гэрэл
зургийн үзэсгэлэнгээ “Blue moon” уран зургийн галерейд дэлгэсэн. Тэрээр үзэсгэлэнд 100 гаруй зургаа дэлгэн урлагийн амьдралынхаа түүхийг өгүүлжээ.
Д.Ундрах /24tsag.mn/