Яруу найрагч, утга зохиолын шүүмжлэгч, Монголын сэтгүүл зүйн академийн
ерөнхийлөгч, нийтлэлч, хэл бичгийн ухааны доктор /Ph.D/, профессор
Ү.Хүрэлбаатар жиргээчдийн дунд дуун жиргээг явуулахаар шийджээ.
Жиргээчдийн гэрэл зургаар гурван дуу дүрсжүүлж "Миний дуу-миний аз
жаргал" тоглолтынхоо үеэр тайзнаа тавих юм байна.

Яруу найрагч, утга зохиолын шүүмжлэгч, Монголын сэтгүүл зүйн академийн
ерөнхийлөгч, нийтлэлч, хэл бичгийн ухааны доктор /Ph.D/, профессор Ү.Хүрэлбаатар жиргээчдийн дунд дуун жиргээг явуулахаар шийджээ. Жиргээчдийн гэрэл зургаар гурван дуу дүрсжүүлж "Миний дуу-миний аз жаргал" тоглолтынхоо үеэр тайзнаа тавих юм байна.
Тодруулбал, Б. Чинбатын дуулсан “Миний хайртын төрсөн өдөр” дуунд зориулж хайрын аз жаргал бялхсан ховор нандин зураг, хуримын зураг, видео байх. Мөн А. Долгор, Б. Сарантуяа нарын дуулсан “Миний ижий-эх дэлхий” дуунд зориулж хайртай ээжийнхээ болон хамт авахуулсан ховор нандин зураг, видео болон Ц. Чулуунбатын дуулсан “Миний гудамж” дуунд зориулж анд найзуудынхаа хөгжилтэй, дурсамжтай зураг, видеог ирүүлж болох аж. Гол нь гэрэл зураг, видео бичлэг чанарын өндөр түвшинд хийгдсэн байх шаардлагатай бөгөөд бүтээлийг энэ сарын наймныг хүртэл авах юм байна.