Нэг ангийн “76” хоёр сар завсарлаж талын нэг талийж өгсөн. Гишүүдийн
дийлэнх нь орон нутагт ажиллаж тойрогтоо чиглэсэн ажлууд болон баталсан
хуулиа тайлагнаж яваа сурагтай. Намрын чуулган олон хүлээлгэтэй
өндөрлөсөн. Эл чуулганаар “Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг
дагаж мөрдөх журмын тухай хууль”-аар отголж, нийт 160 гаруй хууль,
тогтоомж гарчээ.
Нэг ангийн “76” хоёр сар завсарлаж талын нэг талийж өгсөн. Гишүүдийн дийлэнх нь орон нутагт ажиллаж тойрогтоо чиглэсэн ажлууд болон баталсан хуулиа тайлагнаж яваа сурагтай. Намрын чуулган олон хүлээлгэтэй өндөрлөсөн. Эл чуулганаар “Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль”-аар отголж, нийт 160 гаруй хууль, тогтоомж гарчээ. Сонгууль ойртонгуут дээр, дооргүй гүйлдэж газрын хөрсийг хуйлруулдаг цаг айсуй.
Ирэх Баасан гарагт эхлэх хаврын чуулганы салхийг “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг товлон зарлах тухай” тогтоолын төсөл хагалах аж. Энэ жилийн хувьд улс төрийн намууд Ерөнхийлөгчийн сунгаанд оролцох тул энэ тов тэдний хувьд чих тавих асуудал нь юм. Хаврын чуулганы гол онцлог нь улс орны эдийн засгийн хөгжлийг тодорхойлж, хүн амын амьжиргааг сайжруулахад чиглэсэн суурь хуулиудыг хэлэлцэх учраас энд улс төржилт нэлээн өрнөх төлөвтэй. Газрын тухай багц хууль олон жил хойшлогдсоны эцэст намрын чуулганаар хэлэлцэх шатанд “шан” татсан юм. Хэл ам дагуулсан газрын тухай багц хуулиас эхлээд хаврын чуулган хавсаргатай байж мэдэх талтай. Мөн нэлээн “гал өрдөх” хууль бол Су.Батболд гишүүний өргөн барьсан Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлж болно. Энэ хууль төрийн албаны эрх зүйг өөрчлөхөд ач холбогдлоо өгөх учир нэлээн нухацтай хандах нь зүйтэй гэдгийг олон хүн хэлж байгаа. Мөн нийслэлчүүдэд хамааралтай чухал хуулийн төсөл бол “Нийслэлийн гэр хорооллыг дэд бүтэцжүүлэхэд шаардагдах санхүүгийн арга хэмжээний тухай хуулийн төсөл” юм. Энэ хуулийг баталчихвал сая гаруй хүн амтай метрополис хот утаа, хогноосоо ангижирах талтай. Түүнчлэн Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл” олон хүний чих тавин хүлээж буй гол хуулийн төсөл хэмээн хэлж болно.
Олон жил эрүүл мэндийн даатгалын тогтолцоог болохгүй байгааг хүмүүс шүүмжилж ирсэн. Тэгвэл хаврын чуулганаар эл асуудлыг цэгцлэх “Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулга”-ыг авч хэлэлцэх юм. Дээрх хуулиудыг хэлэлцэхээс илүүтэйгээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй байгаа. Бүх хуулийн суурь болох “ах” хуулийг 22 жилийн өмнөх цонхоор харж ажил хийх боломжгүй хэмээн АН-ын зарим гишүүд үзэж буй юм. Тиймээс Үндсэн хуулийг шинэчлэхдээ “Төрийн бодлогыг хэн тодорхойлох вэ” гэдэг ойлголтыг нэг мөр болгох ёстой хэмээн АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат мэдэгдсэн. Ийнхүү сууриар нь авч үзвэл 2013 онд Монгол Улс үндсэн зарчмуудаа тодорхойлохуйц томоохон хуулиудаа батлах нь ээ. Гол нь хууль шинэчилж, шинэ хууль төрүүлж буй УИХ-ын эрхэм гишүүдийн гараас гарсан хуулиуд хэр амьдралд нийцэх вэ гэдгийг цаг хугацаа шүүх л үлдлээ. Үнэндээ хуулийг хуудуутай баталсаны горыг монголчууд багагүй амсаж суугаа. Монголд мөрдөгдөж буй хар мянган хууль зэвэрч хэрэгжихгүй байгаа нь үе, үеийн хууль батлагсдын хийсэн ажлыг дүгнэж буй хэрэг юм. Хэрвээ тэд хөрсөнд бууж амьдралд ойрхон хууль баталсан бол хэрэгжилт нь төвөггүйхэн жирийчихнэ. Харин адармаатай, амьдралаас тасарсан хууль бол хэрэгжихгүй гэдгийг цаг хугацаа дахин батална.
Б.Аяз




















































Сэтгэгдэл (3)