
Хэргийн талаар Нийслэлийн Онцгой байдлын газрынхан ярихдаа, “Өглөөний 05.40 цагийн үед СХД-ийн 21 дүгээр хороо, 361 дүгээр гарамын задгайд гэр шатаж байна гэсэн дуудлага Шуурхай удирдлагын төвийн утсанд ирсэн.Дуудлагын мөрөөр НОБГ-ын Аврах, гал унтраах 26 дугаар анги хэргийн газар дээр очиход гэр бүрэн шатсан байсан. Монгол гэр бол тавилгатайгаа 3-5 минутын дотор бүрэн шатаж дуусдаг. Үүрээр гал гарсан учраас гэрт байсан долоон хүн унтаж байгаад галд өртөн амиа алдсан тун харамсалтай хэрэг гарлаа” гэв.
Гал гарах үед гэрийн эзэн 29 настай эрэгтэй Э, 30 настай эмэгтэй Б, 4 настай эрэгтэй Б, 3 настай Т, 5 сартай эмэгтэй Э, 41 настай эрэгтэй Г, 40 орчим настай эмэгтэй Н нар гэрт байжээ. Галын шалтгаан нөхцлийг тогтоохоор ажиллаж байна.
Сэтгэгдэл (3)