ТЕГ-ын ажлын хэсэг Өвөрхангайг зорьжээ

Өчигдөр Өвөрхангай аймгийн Тагнуулын албаны ажилтан амиа алдсан хэрэг
гарсан талаар мэдээлсэн билээ. Тус хэргийн талаар Тагнуулын ерөнхий газар /ТЕГ/-аас "Өвөрхангай аймгийн Тагнуулын газрын ажилтан учир битүүлгээр амиа алдсан талаарх мэдээлэл ирсэн. Мэдээллийн дагуу манайхаас ажлын хэсэг гарч, хэргийг шалгахаар Өвөрхангай аймгийг зорьсон. Ажлын хэсгийн дүгнэлт гартал хохирогч болон хэргийн талаар мэдээлэл өгөхгүй” гэсэн байна.
Урьдчилсан мэдээллээр Тагнуулын
байгууллагын ажилтнууд нэгнийхээ гэрт хамт байх үедээ маргалдаж, нэгнийхээ аминд хүрсэн бололтой байна.
Сэтгэгдэл (3)