
Үүүнээс хойш УИХ-ын 2013 оны хаврын чуулганы нэгдсэн хуралдааныг долоо хоногийн Пүрэв, Баасан гарагт өглөө 09 цагаас эхэлж, үдээс хойш 14 цагаас үргэлжлүүлж байхаар боллоо. УИХ-ын чуулганы хуралдаан өмнө нь 10 цагаас эхэлж, үдээс хойш 15 цагаас үргэлжилдэг байсан юм.
Ийнхүү УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхлэх, үргэлжлэх хугацааг нэг цагаар урагшлуулсантай холбогдуулан УИХ-ын Байнгын хороодын дарга, гишүүд болон УИХ-ын Тамгын газар заасан цагийн хуваарьт нийцүүлэн ажлаа зохион байгуулахыг үүрэг болгов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.