
Өнгөрсөн оны 11дүгээр сард Малайзад болсон Ази тивийн Аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд түрүүлсэн спортын мастер М.Нямжаргал уг чансаагаар Олон улсын их мастер цолны болзол хангажээ. М.Нямжаргал нь 1996 онд төрсөн бөгөөд долоон настайгаасаа эхлэн даамын спортоор хичээллэсэн байна.
Мөн уг чансаагаар Ази тивийн аварга шалгаруулах залуучуудын ангилалд түрүүлсэн спортын мастер О.Энхбат дэлхийн даамын холбооны мастер цол хүртсэн байна.