Олон улсын хөрөнгийн зах зээл дэх Монголын компаниудын хувьцаа унасаар байна. Энэ нь манай Засгийн газрын бодлоготой холбоотой гэж шинжээчид тэмдэглэж байна. Үүний нэг илрэл нь "Энержи Ресурс" компани болж байна. Өнөөдрийн арилжаагаар Хонконгийн хөрөнгийн бирж дээр тус компанийн нэгж хувьцаа 2,76 хонконг доллараар арилжаалагдаж, арилжаа эхэлснээс хойш 3,16 хувиар унажээ. Өнөөдрийн хамгийн доод үнэ 2,75 хонконг доллар болсон нь IPO хийснээс хойш хамгийн доод үнэдээ хүрээд байгаа юм.

Жилийн өмнө хамгийн өндөр ханш 8,05 хонконг доллар байсан бол өнөөдөр 60 гаруй хувиар буурч, хамгийн доод үнэд хүрчээ. Харин Хятадын нүүрсний хамгийн том компани болох “Шиньхуа Энержи” компанийн хувьцаа өнөөдөр 1,06 хувиар өссөн байна. Сүүлийн нэг жилд тус компанийн хувьцаа 13 орчим хувиар л буурчээ. Тэгвэл Хонконгийн хөрөнгийн биржийн Hang Seng Index өнөөдөр 12.00 цагийн үед 0,5 хувийн өсөлттэй байгаа юм.

Сэтгэгдэл (6)