Өнгөрсөн сарын 23-ны орой ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангийн тусгай камерын өрөөнд хоригдож байсан “Дижитал” хамтлагийн ахлагч асан Баавар шатаж түлэгдсэн хэрэг гарсан. Тэрээр өдгөө “Мөнгөн гүүр” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Түүнийг шатсан даруйд ШШГЕГ-аас Бааварыг өөрийгөө шатаахыг завдсан гэсэн бол Баавар гал гадны нөлөөтэй хэмээн мэдэгдэж байсан.
Харин галын дүгнэлт гарчээ. Энэ талаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжингээс тодруулахад “Галын дүгнэлт гарсан. Ил гал буюу гадны хүчин зүйлийн нөлөөллөөс гал гарсан гэсэн дүгнэлт гарсан. Коридорын камерын бүрэн бичлэг байгаа. Тухайн өдрийн бичлэгийг шүүж үзэхэд камер луу ойртож очсон хүн байхгүй байсан” гэв.
Б.Чимэг




















































Сэтгэгдэл (4)