
“ЖАИКА” олон улсын байгууллагын судалгааны баг уг гүүрэн гарцыг нарны замын баруун хэсгээс үйлдвэрийн гудамж буюу “Гермес” төвөөр дайран “Гурвалжингийн гүүр” хүртэл тавихаар техник эдийн засгийн үзүүлэлтийг нь гаргасан байна. Гүүрийн урт 828 метр байх бол туслах замын байгууламжтайгаа нийлээд 2265 метр урт гарцыг энэ хэсэгт байгуулах зураг гарчээ. Энэ нь нарны гүүрээс гурав дахин урт гэсэн үг юм. Уг гүүрэн гарцыг төмөр бетон хийцээр барихаар төлөвлөсөн бөгөөд нийслэлийн төвийн авто замын ачааллыг 30 хувиар бууруулна хэмээн тооцжээ. Засгийн газраас “Ажилчны” гүүрийн ТЭЗҮ-тэй танилцсаны дараа гүйцэтгэгч, хөрөнгө оруулагчдыг тодруулах юм байна.
Сэтгэгдэл (3)