Одоогийн байдлаар нийслэлийн есөн дүүргийн 377 цэгт үхрийн мах 5950 төгрөг, ямааны мах 4850 төгрөг, хонины мах 5750 төгрөгөөр борлуулж байна.ҮХХАЯ, нөөцийн махны менежерээр ажиллаж буй “Жаст агро” компани хамтран махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулахаар болжээ.
Ирэх амралтын өдрүүд буюу дөрөвдүгээр сарын 6-7-нд нөөцийн махыг гулуузаар нь борлуулах юм байна.
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг Сүхбаатар дүүрэг дэх “Бүрд” зах, Хан-Уул дүүрэг дэх “Мишээл экспо”, Баянзүрх дүүрэг дэх “Скай” их дэлгүүр, Сонгинохайрхан дүүргийн 21-р хороолол дахь “Шөнийн зах”, Баянзүрх дүүргийн Амгалан дахь “Оргил” худалдааны төвүүдийн гадна талбайд тус тус зохион байгуулах юм байна.




















































Сэтгэгдэл (1)