
Ерөнхий сайд Н.Алтанхуяг маргааш 11.00 цагт аймгуудын Засаг дарга нартай ээлжит цахим хурлаа хийнэ. Төрийн ордны Нутгийн удирдлагын танхимд уг хурал болно.
Маргааш 10.00 цагт Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж байгаа “Нээлттэй шүүх” төслийн нээлтийн ажиллагаа Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн байранд болно.
МҮХАҮТ-ын “ОХУ-тай хамтран ажиллах ажил хэргийн зөвлөл”-ийн ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн, Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат томилогдсон. Тэрээр зөвлөлийн ерөнхийлөгчийн ажилдаа орж хоёр улсын худалдаа, эдийн засгийн өнөөгийн байдал, ОХУ-ын хил, гааль, хяналтын байгууллагуудын хүнд суртал, бэрхшээлүүд, цаашид хийх ажлын талаар гишүүдийн саналыг сонсохоор маргааш 11.00 цагаас МҮХАҮТ-д зөвлөлийн хурлаа хийхээр товложээ.
Нийслэлийн Аялал жуулчлалын газраас 10:00 цагаас “Харилцааны ур чадвар ба хандлага” сургалтыг жуулчидтай шууд харилцдаг байгууллагуудын удирдах ажилтнуудын дунд зохион байгуулах гэж байна.
11:00 цагаас Хэвлэлийн Хүрээлэн дээр Монгол хүний хөгжлийн шийдвэрлэх олон асуудлыг анх удаа нэгтгэж үндэсний хэмжээний үйл ажиллагаа эхлүүлсэн талаар КТМС-ийн захирал, доктор профессор Г.Батхүрэл, ШУТИС-ын багш доктор, дэд профессор Б.Даваажав, Хөдөлмөрийн яамын харъяа хөдөлмөрийн судалгааны институтийн захирал Л.Алтансүх, Монголын хүний нөөцийн удирдлага шинэчлэлийн академийн захирал, доктор Ё.Мөнхдэмбэрэл нарын эрдэмтэд мэдээлэл хийнэ.