
ЗТЯ-ны Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Б.Очирсүх тэргүүтэй Тэргүүн дэд даргын ажлыг хүлээн авах комисс өнөөдөр ажлыг хүлээлцүүллээ.
ИНЕГ-ын Тэргүүн дэд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон С.Энх-Амгалан нь иргэний нисэхийн салбарт 15 жил ажилласан бөгөөд 1998-2002 онд Монгол Улсын Агаарын навигацыг хөгжүүлэх төсөлд оролцон ажилласан байна. Мөн Оюут, Ханбумбат нисэх буудал барих төслийн менежерээр ажиллаж, ИНЕГ-ын Тэргүүн дэд даргын ажилд томилогдох хүртлээ Оюу толгой төслийн “Нисэх буудал барих тусгай төсөл”-д менежерээр ажиллаж байжээ.
Үүрэгт ажлаа хүлээлгэн өгч буй П.Мөнхжаргал нь найман жил энэхүү албыг хашч, үүргээ сайн гүйцэтгэж ирсэн бөгөөд өөрийн саналаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ.