МСБХ 2013 он гарсаар Удирдах зөвлөлийн хурлаа хийн, шинэ бүтэц
бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үүний эхлэл нь
АНУ-ын Атланта хотын 10 хоногийн сургалт аж.

МСБХ 2013 он гарсаар Удирдах зөвлөлийн хурлаа хийн, шинэ бүтэц бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үүний эхлэл нь АНУ-ын Атланта хотын 10 хоногийн сургалт аж. МСБХ-ны дасгалжуулагчид Олон улсын
дасгалжуулагчдын сургалтад хамрагдахаар маргааш эх орноосоо мордох гэж
байна. “Хасын Хүлгүүд” багийн дасгалжуулагч Баярцогт, “Хараагийн
Харцага” багийн дасгалжуулагч Уртнасан тэргүүтэй 12 дасгалжуулагч,
тамирчид АНУ-ын Атланта хотод 10 хоногийн хугацаанд сургалтад хамрагдах
аж.
Сургалтын хугацаанд Ази Номхон далайн хөгжингүй орнуудын сагсан бөмбөгийн дасгалжуулагчдын хаалттай хурал гурван өдөр болох юм байна. Энэ үеэр бэртлээс урьдчилан сэргийлэх болон тоглогчийн эрүүл мэндийн талаар лекц, сагсан бөмбөгийн дасгалжуулагчдын үндэсний холбоонд бүртгүүлэх зэрэг олон үйл ажиллагаанд оролцох аж.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)