
Ирэх бямба гарагт Эверестийн ноён оргилд хоёр удаа гарч Монгол хүний тэсвэр тэвчээр хичээл зүтгэлийг дэлхий дахинд харуулсан МУГТ Г.Өсөхбаяр дэлхийн зулай болсон Хойд туйлд 20 гаруй хоног аялахаар замд гарах нь ээ.
Г.Өсөхбаяр Хөвсгөл далайн мөсөн дээр анх удаа 160 км-ийн өвлийн дугуйн аялал хийснээс гадна Өвөрхангай аймгийн Улаанцутгалангийн хүрхрээнд мөсний авиралт хийн Хойд туйлд аялах бэлтгэлээ базаажээ. Түүнийг маргааш ССАЖЯ-ны Спортын бэлтгэлийн төвийн дарга Б.Наранбаатар хүлээн авч уулзах юм байна.
Энэхүү аяллыг Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж санаачилсан бөгөөд ССАЖЯ, Спортын бэлтгэлийн төв Ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж байгаа ажээ.
Сэтгэгдэл (1)