
Хотын өнгө төрх, замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгаа зар сурталчилгааны самбаруудыг цэгцлэх ажил өнгөрсөн сарын 1-ээс эхэлсэн билээ. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас өчигдөр сурталчилгааны самбарыг цэгцлэх үйл ажиллагааны талаар нийслэлийн иргэдээс санал асуулга авлаа.
“Сурталчилгааны самбарыг цэгцлэхээр явуулж байгаа үйл ажиллагааг та дэмжиж байна уу?” гэсэн асуулттай санал асуулгыг насанд хүрсэн, бизнес эрхлэгч 1,133 иргэнээс асуухад тэдний 85 хувь нь буюу 965 дэмжсэн байна.
Т.Хулан
Сэтгэгдэл (3)