Монголын Зохиолчдын эвлэлээс уламжлал болгон зохион байгуулдаг богино өгүүллэгийн “Утгын чимэг” наадмын бүртгэл эхэлжээ.

Монголын Зохиолчдын эвлэлээс уламжлал болгон зохион байгуулдаг богино өгүүллэгийн “Утгын чимэг” наадмын бүртгэл эхэлжээ. Наадмыг 1990 оноос “Шувуун саарал” нэртэйгээр зохион байгуулж эхэлсэн бөгөөд 1993 оноос “Утгын чимэг” нэртэй болсон. Энэ наадам нь Монголын утга зохиолын нэгэн өвөрмөц төрөл болох богино өгүүллэгийн урын санг баяжуулах, шинэлэг өвөрмөц хэлбэрээр туурвисан, шинэ үеийн уншигчдын оюуны таашаалд нийцэхүйц шилмэл бүтээлийг олны хүртээл болгох зорилготой юм.Энэ жилийн “Утгын чимэг”-т оролцох зохиолчдын бүтээлийг энэ сарын 01-19-ний өдрүүдэд МЗЭ-ийн 206 тоот өрөөнд хүлээн авах юм байна.
Наадамд ирүүлэх өгүүллэгт тавигдах шаардлага: А-4 хэмжээтэй цаасны гурван нүүрээс хэтрэхгүй байх ба 12-тын 1.5-ын зайтай шивсэн байхаар заажээ.
Дашрамд сонирхуулахад, Ардын зохиолч Л.Түдэв 1990 оын наадмыг "Эрхий дарам зай" бүтээлээрээ тэргүүлж байсан. Харин хамгийн сүүлийн наадамд зохиолч С.Пүрэв "Нохойн зовлон барагдахгүй" өгүүллэгээрээ "Утгын чимэг"-ийн тэргүүн байрыг хүртэж байв.
Д.Ундрах /24tsag.mn/