
Монгол Сингапурын хооронд жилдээ 8000 орчим иргэн зорчдог бөгөөд шууд нислэг нээх талаар "Cangi" олон улсын нисэх буудлын удирдлага, манай Аялал, жуулчлалын газрынхантай ярилцжээ.
Зам тээврийн яам болон ИНЕГ-ын урилгаар манай улсад ноён В.Лион, Л.Киат нар зочилж буй юм. Тэд хоёр орны хооронд жуулчны урсгал бий болгох зорилгоор шууд нислэг нээх нь чухал хэмээн үзжээ. "Chagi" нисэх буудал нь жилдээ 52 сая гаруй зорчигч хүлээн авдаг байна. Ази, Номхон далайн бүсийн "Шилдэг маркетингтай нисэх буудал"-аар шалгарсан томоохон компани бөгөөд Улаанбаатарын аялал жуулчлалын сурталчилгаа, маркетингийн чиглэлээр хамтран ажиллахаар болжээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)