400 гаруй жолооч, кондуктор, 100 гаруй захиргааны ажилтантай “Автобус 3” компанийг ЗТЯ анхаарах цаг болжээ.
400 гаруй жолооч, кондуктор, 100 гаруй захиргааны ажилтантай “Автобус 3” компанийг ЗТЯ анхаарах цаг болжээ. “Автобус 3” компанийн захиралаар өнгөрсөн нэгдүгээр сард М.Цэвээн-Очир гэдэг хүн томилогджээ. Тэрбээр ерөнхий инженерээ халаад өмнө нь ажиллаж байсан залуу инженер авсан гэжээ. Гэтэл ерөнхий инженерийн албанд заларсан С.Эрдэнэтовч гэгч залуу хулгайн хэргээр Монголын нэрийг гутааж байсан тухай эх сурвалж манайд мэдээллээ.
2010 онд Монгол улсын Засгийн газрын хөрөнгө оруулалтаар нийтийн тээврийн дөрвөн аж ахуйн нэгж байгууллагын инженер техник, хэвлэл мэдээллийн ажилтан нийлсэн 15 хүний бүрэлдэхүүнтэй баг манайд 400 автобус нийлүүлсэн БНСУ-ын “ДЭҮ” корпорацид ажиллахаар явжээ. Харамсалтай нь ажиллаад бус хөөгдөөд ирсэн гэж хэлэхэд хилсдэхгүй явдал болсон байна.
“Автобус 3” компанийг төлөөлж очсон ерөнхий инженер С.Эрдэнэтовч Солонгост байх хугацаандаа хулгай хийж баригдаад “ДЭҮ” корпораци болон Монголын авто тээврийн салбарын нэр хүндийг гутаасан байна. Тиймээс С.Эрдэнэтовчид хариуцлага тооцох хүсэлтийг 2010 онд ННТГ-ын дарга байсан П.Наранцэцэг “Автобус 3” компанид явуулж байжээ.
Ер нь энэ компанийн тухай сөрөг мэдээлэл их цацагдах болсон. Өнгөрсөн хоёрдугаар сард “Автобус 3” компанийн УБЧ 03-58 дугаарын автобусны жолооч Н ноцтой осол гаргаж, дөрвөн настай хүүхэд амиа алдсан юм. Мөн өнгөрсөн хоёрдугаар сард тус компанийн ажилчид сар гаруйн хугацаанд захиргааны ажилтнуудынхаа орон тоог хэт нэмэгдүүлэн, цалинг хангалттай нэмэгдүүлээгүй гэх үндэслэлээр ажил хаясан юм. Тиймээс салбарын яам “Автобус 3” компанийг анхаарвал яасан юм бэ?
Б.Билэгт




















































Сэтгэгдэл (48)