
Киноны дүрээрээ нэлээн этгээд, шалиг маягийн хүн болж, 10 найз бүсгүй дундаа төөрөх нь холгүй мунгинаж явсан тэрээр, амьдрал дээр ч олон найз бүсгүйтэй гэнэ. Зарим нэг найзууд нь хэлэхдээ түүнийг тав, зургаан эмэгтэйтэй зэрэг найзалдаг гэжээ.
Түүний хувьд “Үнэнээс хол”, “Амьдралд тавтай морил”, “Ханилснаас илүү амраг” зэрэг кинонд дүр бүтээсэн төдийгүй “Найзууд миний бооцоо”, “Атга нөж”, “Саран хөхөө” зэрэг жүжигт тоглож шаггүй жүжигчин гэдгээ харуулсан нэгэн. Тэрээр кино урлагийн дээд сургуулийг 2003 онд төгссөн бөгөөд олон найз бүсгүйчүүдийнх нь дунд дээд сургуулийнх нь жүжигчин бүсгүйчүүд ч байдаг сурагтай. Юутай ч, бүтээсэн дүр, амьдрал дээрх дүр хоёр ийм адил, төстэй байвал тухайн бүтээлд чадварлаг тоглож чадах биз ээ.
/24tsag.mn/
Сэтгэгдэл (2)