"Ромео Жулетта” мюзиклийг Францын нэрт хөгжмийн зохиолч найруулагч
Жэрард Пресгурвичийн хөгжим, Сонгодог мюзикл продакшны найруулагч
З.Лхагвадоржийн найруулгаар Монгол улсад тоглох гэж байгааг бид өмнө нь
мэдээлсэн.

"Ромео Жулетта” мюзиклийг Францын нэрт хөгжмийн зохиолч найруулагч Жэрард Пресгурвичийн хөгжим, Сонгодог мюзикл продакшны найруулагч З.Лхагвадоржийн найруулгаар тоглох гэж буйг бид өмнө нь мэдээлсэн. Уг мюзиклийн баг, бүрэлдэхүүнд Монголын урлаг соёлын 350 гаруй уран бүтээлчид оролцож байгаа төдийгүй "Ану хатан" киноны тайзны баг хамт олон “Ромео Жульетта” мюзиклийн тайз, чимэглэлийн ажлыг хариуцан ажиллаж байна. Энэ нь анх удаа хийгдсэн мэргэжлийн түвшний тоглолтын тайз болжээ. Энэхүү тайз нь 6 метр өндөр, 2 давхар, 20 м өргөнтэй дотор нь дуучид, бүжигчид тоглох боломжтой ба жүжигчдийн харьцах дөрвөн хөдөлгөөнт деталь хэсэгтэй юм байна. Мөн хөгжим, гэрэлтүүлэг зэргийг Монголын томоохон хөгжмийн компаниуд Францын мэргэжилтнүүдтэй хамтран хийхээр болжээ. “Ромео Жульетта” мюзиклийн “Хэвлэлийн бага хурал” маргааш 14:00 цагаас "BLUE SKY TOWER"-т хийх юм байна. Сонирхуулахад, дуучин Б.Сарантуяагаас эхлээд олон алдартнууд эл сонгодог жүжигт тоглохоор болжээ.
Д.Ундрах /24tsag.mn/