
Д.Галбадрах Шведэд суралцаад өдгөө ХБК-д багшилж буй. Хийлч Ц.Бэхбат тус улсын Хааны академид мастер хамгаалахаар суралцаж буй бөгөөд эх орондоо уран бүтээл хийхээр түр хугацаагаар иржээ.
Төгөлдөр хуурч Б.Оюунгэрэлийн хувьд тайзнаа байнга тоглож буй шилдэг хөгжимчин билээ. Швед, АНУ, Испани зэрэг оронд хамтарч тоглосон тэд хөгжимд дуртай монгол үзэгчидтэйгээ энэ бүрэлдэхүүнээрээ анх удаа тоглолтоо толилуулах гэж байна.
Залуус Л.В.Бетховен, Ф.Мендельсон гээд дэлхийн суут хөгжмийн зохиолчдын бүтээлээс эгшиглүүлнэ. Энэхүү тоглолтдоо АНУ-ын нэрт удирдаач Брэд Коиэрийг урьжээ. Мөн Маэстро Ж.Вердийн “La forza del destino” хэмээх симфони найрал хөгжимд зориулсан бүтээл удирдан тоглуулах юм. Удирдаач манай оронд байх хугацаандаа ХБК-ийн найрал хөгжимчдөд нээлттэй хичээл заах ажээ. Тоглолт энэ сарын 11- нд ДБЭТ болно.
Д.Ундрах /24tsag.mn/