Завхан аймгийн Засаг дарга Ж.Жамъяантив, Тамгын газрын дарга Д.Түвшинжаргал нарт Төрийн албаны зөвлөлөөс хууль бусаар ажлаас чөлөөлсөн ажилчдаа эргүүлэн ажилд нь томилох тухай шийдвэр хүргүүлжээ.
Үүрэгт ажлаа хүлээн аваад хэдхэн сарын нүүрийг үзэж буй Завхан аймгийн Засаг дарга Ж.Жамъяантив, Тамгын газрын дарга Д.Түвшинжаргал нар тамгын газрын 20 гаруй ажилтанаа ажлаас чөлөөлөөд байгаа.
Ж.Жамъяантивийн хувьд 2013 оны эхний гурван сарын хугацаанд 15 хүнийг ажлаас чөлөөлөх буюу өөр албан тушаалд томилох шийдвэр гаргажээ.Тэгсэн атлаа газар чөлөөлөх, захирамж хүчингүй болгох зэрэг таван тушаал гаргасан байх. Харин тус аймгийн Тамгын газрын дарга Д.Түвшинжаргалын хувьд ажлаас чөлөөлөх зургаа, сахилгын шийтгэл ногдуулах хоёр, ажилд томилох тухай гурван шийдвэр гаргаад байгаа ажээ.

Сэтгэгдэл (3)