АН-ын дүрмийн шинэчилсэн найруулгын төслийн орон даяарх хэлэлцүүлэг Сонгинохайрхан дүүргээс эхэлжээ.

АН-ын дүрмийн шинэчилсэн найруулгын төслийн орон даяарх хэлэлцүүлэг Сонгинохайрхан дүүргээс эхэлжээ. 2000 онд баталсан уг дүрэмд 2005 онд нэмэлт оруулсан аж. Хоёр дахь удаа өөрчлөлт оруулахын тулд намынхаа шат шатны байгууллага, үүрийн дарга, гишүүдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлж, саналыг нь сонсох юм байна. Үндсэн дүрмийн төсөлд ҮЗХ, Нийслэлийн зөвлөлдөх хороо, аймаг дүүргийн намын хорооны чөлөөт суудал болон УИХ, орон нутгийн ИТХ-ын сонгуульд намаас нэр дэвшүүлэхдээ аль нэг хүйсийн эзлэх хувь 25-аас багагүй, албан ёсын дүн гармагц шат шатны намын болон АЭХ, АЗХ, ААХ-ны удирдлагыг шинээр сонгох үүрэг гүйцэтгэгчээр ажиллах зэрэг заалт оржээ. Харин сонгуульд явбал тухайн албан тушаалд дахин нэр дэвших эрхийг нээх аж. Сонгинохайрхан дүүрэгт болсон хэлэлцүүлэгт 200 гишүүн нь оролцож, үүрүүдийн эрх үүргийг тодорхой болгох, ажиллах нөхцөл бололцоог дүрмийн хэмжээнд зохицуулах санал гаргасан байна. Төсийн орон нутаг дахь хэлэлцүүлэг өнөөдөр Говьсүмбэр аймгаас эхэлнэ.