Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс өнөөдөр “Нээлттэй
шүүх” танхимыг нээж, шүүхийн байрны нэгдүгээр давхарт шүүн таслах үйл
ажиллагааг олон нийтэд таниулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байхаар
болжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс өнөөдөр “Нээлттэй шүүх” танхимыг нээж, шүүхийн байрны нэгдүгээр давхарт шүүн таслах үйл ажиллагааг олон нийтэд таниулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байхаар болжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Нээлттэй шүүх” төслийн хүрээнд өнөөдөр нээлтийн ёслол болсон юм.
Шүүхийг хүртээмжтэй, нээлттэй, бодит байлгах үүднээс “Нээлттэй шүүх” төслийг хэрэгжүүлэх болсон байна. Төслийн үр дүнд иргэд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаатай холбоотой бүхий л мэдээллийг авах боломжтой болж буй юм