1978 оноос эхлэн Монголын радиогийн “Малчин” нэвтрүүлгийн сүлд дуу болон
айл бүрийн хойморт эгшиглэсээр байгаа “Таван эрдэнэ” хэмээх дуугаар
нэрлэсэн гайхалтай тоглолтоо дуучин П.Жимсээ тун удахгүй толилуулахаар
болжээ.

1978 оноос эхлэн Монголын радиогийн “Малчин” нэвтрүүлгийн сүлд дуу болон айл бүрийн хойморт эгшиглэсээр байгаа “Таван эрдэнэ” хэмээх дуугаар нэрлэсэн гайхалтай тоглолтоо дуучин П.Жимсээ тун удахгүй толилуулахаар болжээ. Б.Лувсандоржын шүлэг, З.Батсүхийн аялгуугаар бүтэж ЦДБЭЧ-ын гоцлол дуучин МУГЖ Д.Тунгалаг анхлан дуулсанаар олноо хүрсэн “Таван эрдэнэ” хэмээх энэ цаг үед дуучин П.Жимсээ дахин сэргээн дуулсан нь малчин түмний хайр хүндлэлийг хүлээж тэдний сүлд дуу болон эгшиглэсээр байгаа юм. Түүнчлэн, МУСГЗ Л.Балхжав, МУУГЗ Ш.Гүрбазар, МУУГЗ Г.Мэнд-Оёоо, МУУГЗ Ч.Сангидорж, МУСТА Б.Пүрэвсүрэн, МУСТА Т.Найданжав, МУСТА Л.Төмөрбат, МУСТА Н.Баянмөнх нарын хөгжим, яруу найргийн олон олон алдартнуудын сор болсон бүтээлүүдийг хит болгон дуулж чадсан түүний анхны бие даасан тоглолт ийнхүү тун удахгүй болох нь.
Д.Ундрах /24tsag.mn/