АНУ-ын иргэн Жон Мартин Кийнийг хөнөөсөн 24 настай Ч.Баттуулыг өнөөдөр
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд 11.00 цагаас шүүнэ.

АНУ-ын иргэн Жон Мартин Кийнийг хөнөөсөн 24 настай Ч.Баттуулыг өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд 11.00 цагаас шүүнэ. Түүнийг өнгөрсөн сарын 25-ны өдөр шүүх байсан ч улсын яллагч солигдсон гэх шалтгаанаар өнөөдрийг хүртэл хойшлуулаад байсан юм.
Улсын яллагчийн зүгээс түүнд 25 жилийн ял төлөвлөөд буй.
Ч.Баттуул нь өнгөрсөн оны нэгдүгээр сарын 6-ны өдөр манай улсын хилээр орж ирсэн Америк иргэн Жон Мартин Кийнийг зургаан удаа буудаж, амь насыг нь хөнөөсөн. Энэ талаар тэрээр "Эрдэнэ сумын нутагт аваачиж амь насыг нь бүрэлгээд хэргээ нуухын тулд цогцсыг нь булсан” хэмээн мэдүүлсэн байдаг.
Б.Чимэг