Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр 14.00 цагт Хангарьд ордны 14 давхарт болно. Өнөөдрийн хуралдаанаар газрын харилцаа, хот төлөвлөлт, барилгажилтад гарч буй зөрчлийг таслан зогсоох, цаашид авах арга хэмжээний тухай НИТХ-ын тогтоолын хэрэгжилтийг авч хэлэлцэх юм. Мөн Улаанбаатар хотын усны хангамжийг нэмэгдүүлэх Гачуурт эх үүсвэр төслийн танилцуулга болох юм.
Т.Хулан



















































