
-УИХ-ын гишүүн, МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэлийн санаачилгаар УИХ-ын Ногоон бүлэг, МҮХАҮТ хамтран “Ус- амьдралын эх булаг” хэлэлцүүлгийг 09.30-12.30 цагт МҮХАҮТ-д зохион байгуулна.
- 12.00 цагт МҮОНРТ-ийн Олон нийтийн мэдээллийн төвд Иргэний хөдөлгөөнүүдээс “Оюу толгой”-н Удирдах зөвлөлд Монголын талаас төлөөлдөг П.Очирбат, Н.Багабанди, П.Цагаан, Ч.Ганболд нарын талаар мэдээлэл хийнэ.
Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны шинэ спорт цогцолборын шав тавих ёслол 11.00 цагт “Алдар” спорт хорооны талбайд болно.
Өнөөдөр 11.00 цагаас Уул уурхайн яаманд Геологи, уул уурхайн салбарын 2013-2014 оны хамтын хэлэлцээрт гарын үсэг зурна.
13:00 цагт Улсын филармонид Япон улсын Шизүоко мужийн иргэдийн бэлэглэсэн хөгжмийн зэмсгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хүлээлгэн өгөх ёслол болно.
Өнөөдөр Blue sky tower-т 14.00 цагаас ”Ромео Жульетта” мюзиклийг танилцуулах хэвлэлийн бага хуралтай.
МН мэдээллийн төвд 11.00 цагт “Классик трио” хамтлаг АНУ-ын удирдаач Брэд Коиэртэй хамтран Л.Бетховен, Ф.Мендельсоны сонгодог хөгжмийн гурвалд зориулсан бүтээлүүдийг Монголд анх удаа толилуулах “Classical Trio Concert” зохион байгуулж буй. Энэ талаарх мэдээллийг сонирхоорой.
11.30 цагт “Сэтгэшгүй ухаан” ХХК-иас “Далд ухамсраа идэвхжүүлэн амжилтад хүрэх нь” сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа.
12.00 цагт 13 настай хүү барилга дээр ажиллаж байгаад осолдож амиа алдсан хэргийн талаар хохирогчийн ар гэрийнхэн мэдээлэл хийнэ.