
Хэлэлцүүлгийн үеэр гишүүд "Сонгууль болохоор л намын ги¬шүүдээ санадаг байдлыг таслан зогсоож иргэд болон намын анхан шатны нэгжтэйгээ ойр ажиллах хэрэгтэй. Тухайн орон нутаг болон тойргоос сонгогдсон зарим хүн усанд хаясан чулуу шиг алга болдог. Хэдийгээр тэднийг эргүүлэн татах эрх бидэнд нээлттэй ч энэ талаарх хариуцлагын асуудлыг дүрэмдээ тусгах нь зүйтэй" хэмээж байв. Мөн намын гишүүд хэдийгээр намынхаа төлөө зүтгэж амь амьдралаа зориулж байгаа ч нам намайг дэмжих ёстой, миний амьдралыг өөд нь татах хэрэгтэй гэх зэргээр намаа буяны байгууллагын нүдээр хардаг явдал байж болохгүйг сануулж байсан аж.
2000 оны гуравдугаар сард хуралдсан намын Их хурлаар баталсан үндсэн дүрэмд өнгөрсөн хугацаанд зарим нэг өөрчлөлт орж байсан ч үндсэн концепцид өөрчлөлт орж байгаагүй юм. Хөлгүй бол хол явахгүйн адил дарга нарт таалагдсан хэчнээн сайхан дүрэм батлаад намын ажил урагшлах¬гүй. Тиймээс дүрмээ намын дунд болон анхан шатны нэгж, үүрийн гишүүдээрээ хэлэлцүүлж тэдний санаа бодлыг чухалчилж байгаад намын гишүүд талархаж байгаагаа хэлэлцүүлгийн үеэр онцолжээ.