АНУ-ын иргэн Жон Мартин Кийн гэгч залууг эх орондоо дагуулан ирж,
шунахайн зорилгоор ууланд аваачин буудан хөнөөсөн гэх Ч.Баттуул нарын
гурван хүнд холбогдох шүүх хурал дөнгөж сая Сонгинохайрхан дүүргийн
эрүүгийн танхимд эхэллээ.

АНУ-ын иргэн Жон Мартин Кийн гэгч залууг эх орондоо дагуулан ирж, шунахайн зорилгоор ууланд аваачин буудан хөнөөсөн гэх Ч.Баттуул нарын гурван хүнд холбогдох шүүх хурал дөнгөж сая Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн танхимд эхэллээ. Ч.Баттуул өнгөрсөн оны гуравдугаар сараас эхлэн Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байсан. Харин нөгөө хоёр шүүгдэгч нь батлан даалтад гадуур байцаагдаж байжээ. Өнөөдрийн шүүх хуралдаанд хохирогч Жон Мартин Кийнийн хууль ёсны өмгөөлөгчөөр Б.Сэнгээ гэх хүн оролцож байна. Мөн Ч.Баттуултай шүүгдэж байгаа Ж.Батчулуун, Д.Отгонбаяр нарын нэг нь жирэмсэн эмэгтэй аж.
Б.Золбоо
Сэтгэгдэл (3)