зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эх орноо хамгийн түрүүнд танин мэдэцгээе

2013-4-04
0
ЖИРГЭХ
Эх орноо хамгийн түрүүнд танин мэдэцгээе
МЗХ-ны дэргэдэх Залуучуудын аялал жуулчлалын хөгжлийн төвөөс “Эх орноо хамгийн түрүүнд  танин мэдэцгээе” уриаг хөтөлбөр болгон дэвшүүлж 2013 онд хэрэгжүүлэхээр бэлтгэл ажилдаа ороод байна.  Тус хөтөлбөрт Монгол залуу хүн бүр өөрийн чөлөөт цагаараа оролцох боломжтой. 2013 оны 4 дүгээр сарын 13-наас эхлэн сар бүрийн 2 ба 4  дэх долоо хоногийн Бямба гарагт “Нэг өдрийн явган аялал”-уудыг зохион байгуулахаар урьдчилсан төлөвлөгөө, аяллын хөтөлбөрүүд бэлэн болоод байна. Тодорхой зорилгын хүрээнд явагдах энэхүү аяллын 4 дүгээр сарын хөтөлбөрүүдийг, аялах газрын хамт энэ удаагийн дугаарт танилцуулахаар бэлтгэлээ.

“Хүрэл тогоотын ам” явган аялал

Олон улсын сансар судлалын өдрийг тохиолдуулан 4 дүгээр сарын 13-ны бямба гарагт “Хүрэл тогоотын ам” явган аяллыг УБ-Хүрэл тогоот чиглэлд зохион байгуулна.  Аяллын гараа Бурхан буддагийн цэцэрлэгээс эхлэх ба Зайсан толгой, Их тэнгэрийн ам, Залаатын ам, Бөөгийн тахилгат газар, Хадны сүг зураг, Скай ресорт цанын бааз зэргээр дайрч Хүрэл тогоотын аманд байх Одон орныг судлах төвд хүрнэ. Аяллыг мэргэжлийн хөтөч удирдан явуулна. Аялал Богд хан уулын дархан цаазат газарт зохион байгуулагдах тул уншигч залуус та бүхэндээ дараах танилцуулга мэдээллийг хүргэж байна.

Нийслэл хотын маань урдуур сүндэрлэн орших Богд хан уулынхаа тухай залуус бид хэр зэрэг мэдэх билээ? Хотын өмнөд хил болсон энэ сайхан уул маань Монгол улсын хэмжээнд дархан цаазтай газар хэмээх ангиллаар хамгаалагдсан 12-хон газрын нэг бөгөөд Улаанбаатар хотын утаа тортог, агаарын бохирдлыг шүүж байдаг онцгой үүрэгтэй билээ. Зөвхөн нэг га талбай бүхий ой мод нь жилд 2 тн нүүрстөрөгчийг шингээж, 10 тэрбум шоометр агаарыг хүчилтөрөгчөөр хангадаг. Нарсан ой нь жилд 36 тн, гацууран ой нь жилд 82 тн тоос тортогийг цэвэрлэж байдаг ажээ.

Богд хан уулаас урагш аялахад ой модтой уул бараг тохиолддоггүй билээ. Эл ууланд алдарт Сибирийн ой төгсдөг учраас олон зуун км үргэлжлэх их тайгын хамгийн өмнөд зах хязгаар гэж хэлж болно. Богд хан уулын хамгийн өндөр цэг болсон Цэцээ (д.т.д 2268 м ) ба Түшээ (д.т.д 2256 м) оргилд 1779 онд “гүн” цол олгож, жил бүр 50 лангийн ембүү цалин оноож байхаар тогтоожээ. Анх 1294 онд Их Юань Улсын хууль цаазын 398 дугаар бүлэгт дархлан хамгаалах тухай зааснаас хойш албан ёсоор хоёр дахь удаагаа дархалсан нь 1778 онд юм. Тухайн үеийн Хүрээ сайд (одоогийнхоор бол хотын засаг дарга) Юндэндорж вангийн санал болгосноор Манжийн хааны зарлиг гарч Улсын дархан цаазат газар болгож байсан түүхтэй. Богд хан ууланд том жижиг 34 ам байх агаад түүний 27 амыг тусгай цагдаа хамгаалдаг байжээ. Уулыг бүтэн тойрч аялахад 165 км замыг туулах хэрэгтэй болно.

хүрэл тогоо

Энэ удаагийн явган аялал маань Богд хан уулын 34 амны нэг болох “Хүрэл тогоотын ам”-ыг зорих ба Олон улсын сансар судлалын өдрийг тохиолдуулан зохион байгуулж байгаагаараа онцлог юм. Тус аманд байх “Одон орон судлах оргил”-д хүрч, эрдэмтэн судлаачдын гараг эрхсийн ажиглалт хийдэг орчин нөхцөлтэй танилцаж, эргэн тойрны ой мод бүхий үзэсгэлэнт байгальд бусад хамт аялагч залуустайгаа танилцан буухиа тэмцээнд оролцон хүч чадлаа сорьж, Монголын одон орон судлаачдын амралтын газарт үдийн хоол идэж, Богд хан уулын орчны тухай үлгэр домог, газарзүйн онцлог, түүх соёлын дурсгалын тухай мэдээлэл сонсонгоо явган аяллын спортын дадлага олгох мэргэжлийн хөтөчтэй хамт аялж бас нэгэн хөгжилтэй цаг мөч, мэдлэг чадвар, дадлага туршлагыг эзэмших боломж залуус та бүхэнд нээлттэй байна. “Номын өргөө” явган аялал

Дэлхийн номын өдрийг тохиолдуулан нэг өдрийн явган аяллыг Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байх XIII зуун цогцолборт зохион байгуулахаар  4 дүгээр сарын 27-ны Бямба гарагт төлөвлөж байна. Тус аяллын гарааг Улсын үндэсний номын сангийн үүднээс эхлэх бөгөөд “Алтан ташуур” цогцолбор, “XIII зуун цогцолбор-ын “Номын өргөө” тэргүүтэй 6 отог, Түрэгийн мэргэн сайд “Тоньюкукын бичигт хөшөө” зэрэг газруудаар аялах юм.  Тухайн аяллын маршрутад хамаарах газруудыг товчхон  танилцуулъя.

Чингис хааны морьт хөшөө: Төв аймгийн Эрдэнэ суманд Цонжинболдог хэмээх газарт байдаг.  Ташуураа тулсан дүр бүхий Чингис хааны хөшөөг 250 тонн ган төмрөөр суурь барилгын хамт 40 метр өндөр бүтээжээ. Эл цогцолборыг “Алтан ташуур” хэмээн нэрлэж, 212 га талбайд бүтээн байгуулалтыг хийж байна. Морины хөлөөр дамжих цахилгаан шатаар өгсөж, дэлний орчимд буй талбайгаас хавь ойрын газрын байгалийн үзэмж болон Бурханхалдун уул, Дэлүүн болдог толгой, Хөдөө арал гэх мэт Чингис хааны түүхтэй холбоотой дурсгалт газруудыг харах боломжтой гэдгийг залуус та бүхэн мэдэх үү. Хөшөөний суурь болсон дугуй барилгад уран зургийн галерей, Хүннүгийн үеийн олдвор бүхий музей, ресторан, хурлын танхим, уулзалтын өрөө, бэлэг дурсгалын дэлгүүр зэрэг үзвэр, үйлчилгээний байгууллагууд байрладаг. Чингис хааны хөшөөт цогцолбор нь бүрэн баригдаж дуусах үед эргэн тойронд нь XIII зууны үеийн баатар жанжин, цэрэг эрсийн 10 мянган морьт хөшөөг байгуулж, орчин үеийн техник технологийн хөгжлийг харуулсан зочид буудал бүхий 200 гэр барьж, гольфын талбай, задгай театр, хиймэл нуур, спортын талбайнууд байгуулан сая мод тарих юм. Магадгүй залуу хүн та өөрийнхөө дүрийг тэрхүү 10 мянган баатарын нэгэнд мөнхлөх боломжтой. Одоогийн байдлаар Асашёорү Дагвадорж, жүжигчин Чаки Жан гэх мэт алдартангууд  дүрээ мөнхлүүлэхээр захиалгаа өгчихсөн гэдэг.

Аяллынхаа хоёр дахь хэсэгт  Чингис хааны морьт хөшөөнөөс зүүн урагш 40 гаруй км газарт орших “XIII зуун цогцолбор” руу явж  тухайн үед монголчууд хэрхэн яаж амьдарч, хөдөлмөрлөж байсныг бодитоор харах боломжтой зургаан отог хооронд явган аялах юм. Хоорондоо 2-3 км зайтай тэдгээр отогуудаар аялагч залуус маань XIII зуунд хүрч очсон мэт сэтгэгдэлтэйгээр цаг хугацааны аялал хийх юм. 

Өртөө улаач, харуулын отог дээр улаач нар угтаж, эл отогийн талаар танилцуулан газарчилна. Их Монгол Улсын төрийн Цагаан сүлд болон Хар сүлдэнд мөргөж, Монгол цэргийн хөө хуяг, дуулга өмсгөл зэрэгтэй танилцаж дурсгалын зураг авхуулах боломжтой.

Урчуудын отог дээр тухайн үеийн бүсгүйчүүд хэрхэн яаж эсгий урлал, ширмэл урлал, зээгт наамал, оёдол хатгамал хийж буй байдалтай танилцахаас гадна төмрийн дархан, модон эдлэлийн мужааны урлангуудаар зочилж XIII зууны үеийн гар урчуудын амьдрал, арвай будаа боловсруулах аргатай танилцана.
Номын өргөөнд зочилсноор, дэлхийд ганцхан “босоо бичиг” хэмээгдэх Монгол бичгийн үүсэл гаралтай танилцаж, тухайн үеийн бичгийн түшмэлүүдээр өөрийн нэрийг муутуу цаасан дээр бичүүлж, Монгол бичгийн дурсгалууд, Монголчуудын бичиг соёл, ном судар хадгалж ирсэн өв уламжлалтай танилцана.

Малчны отог дээр нүүдэлч малчин айлд зочилж, Монголчуудын өдөр тутмын амьдралтай танилцаж, айраг цэгээ амсаж, цагаан идээ боловсруулах аргыг үзэж сонирхохын зэрэгцээ өөрсдөө ч гар бие оролцон хийлцэж болно. Морь, тэмээ унаж ойр орчинд аялахаас гадна морь малтай холбоотой ардын уламжлалт зан үйлийн үзүүлбэрүүдтэй танилцах боломжтой.

Бөөгийн отог дээр Монголчуудын анхлан шүтэж ирсэн бөө мөргөлийн зан үйлтэй танилцаж, бөө, удган хүний амьдардаг гэр сууц, хувцас хэрэглэлийг үзэж сонирхохоос гадна тэнгэр,  газар лусын тахилга, бөөгийн буултанд оролцох боломжтой. Орд өргөө гэр бүхий отогт хүрч Их Монгол Улсын хаан, түүний шадар сайд, жанжид, хатад ямар өргөө гэрт амьдарч байсныг үзэж сонирхоно.

МЗХ-ны дэргэдэх Залуучуудын Аялал Жуулчлалын Хөгжлийн Төвөөс  сар бүрийн 2 ба 4 дүгээр долоо хоногт “Нэг өдрийн явган аялал”-ыг тогтмол зохион байгуулах бөгөөд бүтэн жилийн туршид  тасралтгүй үргэлжлэх юм. Явган аялалд аялахыг хүссэн хэн бүхэн хамрагдах боломжтой бөгөөд аялагч маань 16-аас дээш настай байна.  Аялалд оролцохыг хүссэн гишүүнийг МЗХ-ны төв байрны 207 тоотод байнга бүртгэх бөгөөд тодорхой хэмжээний хураамжтай байх юм. Тус төвийн аялалд 7 удаа оролцсон аялагчид аливаа явган аяллын туршлагатай гэдгийг илтгэсэн “Явган аяллын хөтөч” хэмээх сертификатыг олгож, 8 дахь аялалд үнэ төлбөргүй оролцуулах эрхийг нэг удаа олгох юм. Аяллын төлбөрт автобус унаа, тусгай хамгаалалттай бүс нутгийн хураамж, үдийн цай, аяллын мэргэжлийн хөтөчийн зардал зэрэг багтсан байх ба боломжийн төлбөртэй байх юм.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • монголхүү (203.91.117.4)
    эх орноо танин мэднэ гэдэг утга нь маш чухал монголоо мэдэхгүй хүн хилийн чанадаас эрдэм өвөртөлж ирнэ гэж хэцүү мэдэж авсан хүнд хэрэгтэй юм хилийн чанадад барагдахгүй
    2013 оны 04 сарын 05 | Хариулах
  • ***** (122.201.18.22)
    goy aylal zohion baiguulj baigaan baina bayarlalaa
    2013 оны 04 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Натураас Нарны зам хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    3 цаг 25 мин
  • Аянга цахилгаанаас хэрхэн сэргийлэх вэ?
    3 цаг 28 мин
  • 10 дугаар хорооллын уулзвараас замаас Саппорогийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    3 цаг 53 мин
  • “Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төсөлд гурван аж ахуйн нэгж санал ирүүллээ
    4 цаг 34 мин
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
    5 цаг 44 мин
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
    5 цаг 54 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    6 цаг 15 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
    7 цаг 0 мин
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
    7 цаг 13 мин
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    7 цаг 20 мин
  • ЕБ-ын 45 дугаар сургуулийн урд “Өглөөний цайны үйлчилгээтэй гудамж” зориулалтаар 9 ширхэг зөөврийн путикийг байрлуулсан
    8 цаг 11 мин
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
    8 цаг 23 мин
  • Баяр наадмын амралтын өдрүүдэд гамшиг, ослын 106 удаагийн дуудлагаар иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллалаа
    8 цаг 56 мин
  • АНУ онц аюултай хэмээн дүгнэсэн таван цагаачийг Эсватини улс руу албадан буцаав
    9 цаг 11 мин
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
    9 цаг 30 мин
  • Coldplay-гийн “Kiss Cam” нь нэр хүндтэй тек компанийн захирал Энди Байрон ба хүний нөөцийн дарга Кристин Кабот нарын амрагийн харилцааг илчлэв
    10 цаг 6 мин
  • Танилц: Зах, худалдааны төвүүдийн ажиллаж эхлэх цагийн хуваарь
    10 цаг 9 мин
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
    10 цаг 18 мин
  • Бүгд Найрамдах Киргиз Улсад бакалавр, магистрын хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалт зарлагдлаа
    12 цаг 8 мин
  • Баян-Өлгий аймгийг зорьж буй иргэдийн анхааралд...
    12 цаг 17 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • Улсын начин Э.Батмагнай, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр нар “Улсын заан” цолны болзол хангалаа
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Э.Батмагнай: Энэхүү сайхан мэдрэмжийг өглөө босохдоо бодож, шөнө унтахдаа зүүдэлж, 15 жилийг зориулсан байна
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Гачууртад шүлхий бүртгэгдэж, хөл хорио тогтоожээ
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Наадам: Улсын начингаас “Улсын арслан”, аймгийн Хурц арслангаас “Улсын гарьд”
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Танилц: “Улсын харцага” цолны болзол хангасан бөхчүүд
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Наадам: Манлай уяач, УИХ-ын гишүүн З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
  • Яруу найрагчдын НААДАМ гоёсон шүлгүүд
  • Наадам: Улсын начингаас “Улсын арслан”, аймгийн Хурц арслангаас “Улсын гарьд”
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
24 баримт
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК