Замбаараагаа алдсан зар сурталчилгааны самбарыг цэгцлэхээр Нийслэлийн дарга нар идэвхийлэн хөдөллөө. Тэд сурталчилгааны самбарыг цэгцлэхдээ иргэдийн саналыг харгазан санал асуулга явуулж байна. Үнэхээр нүд ээрэлжлэм эдгээр самбаруудыг цэгцлэхгүй бол хотын өнгө төрх, замын хөдөлгөөний аюулгүй байдалд асуудал үүсгэж эхлээд байв.
Сонгуулийн үеэр үнэд хүрдэг эдгээр самбаруудыг томоохон компаниуд гэрээлэн эзэмшдэг байна. Тухайлбал Моннис интернэйшнл, Голомт банк, Орифлейм Монгол, Сод Монгол групп, Таванбогд трейд, Хаан банк хотын төв хэсэг дэх самбаруудыг эзэмшдэг аж. Тэд хаана ямар самбартай, хэчнээн төгрөг төлдөгийг та доорх хүснэгтээс харна уу.

Хамгийн хачирхалтай нь эрх барьж байсан МАН-ын “ах” нар самбараа ҮНЭГҮЙ буюу ямар ч хураамжгүй тавьдаг байжээ. Хотын ерөнхий менежер С.Бат өөрийн намдаа зориулан инээдтэй тушаал гаргасан байх юм. Тэрээр тушаалдаа “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байрлуулах гадна реклам, мэдээллийн байгууламжийн байршлын зөвшөөрөл олгох 18 аж ахуйн нэгж байгууллагын 564 самбарын жагсаалтыг нэгдүгээр хавсралтаар, гадна реклам мэдээллийн байгууламжийн зөвшөөрлийг хүчингүй тооцож зөвшөөрлийг шилжүүлэх гурван байгууллага аж ахуйн нэгжийн 85 ширхэг самбарын жагсаалтыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
Нийгмийн хамгаалал, байгаль орчин, соёл, боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулах Монгол ардын намын гадна рекпам, мэдээллийн байгууламжуудыг нэг жилийн хугацаанд хураамжаас чөлөөлсүгэй” гэжээ.Уг нь 90 гаруй жилийн түүхтэй “ах” намд самбарын үнэ төлөх мөнгө байхгүйн зовлон баймааргүйсэн. Тэд хувийн сургууль, жижиг эмийн сангаас дор байв гэж үү. МАН аль болох хямдрал, хөнгөлөлт эдлэхийг чухалчилдаг нь илрэв бололтой.

Сэтгэгдэл (3)