Монголын томоохон аялал жуулчлалын "Женко тур" компанийн жуулчлалын хөтөлбөрийн дагуу аялахаар явсан иргэд Солонгос улсад саатуулагджээ. Тэднийг Солонгосын Чежү арлын шалган нэвтрүүлэх газрын саатуулах байранд 30 гаруй цаг саатуулж байгаа аж. Энэ сарын 2-нд Чежү арлыг зорьж, аялахаар явсан манай улсын долоон иргэнийг хоол унд өгөхгүй, ямар ч агааржуулалтгүй, бохир, цонхгүй өрөөнд саатуулсан бөгөөд Солонгосын ЭСЯ-ны Консулын газарт үүрэг өгч ажиллаж байгаа аж. Эдгээр иргэдийг саатуулсан шалтгааныг Чежү арлын шалган нэвтрүүлэх газраас тус улсад орох эрх нь хязгаарлагдсан аяллын зорилго нь тодорхойгүй байсан хэмээн саатуулсан гэдгээ мэдэгджээ.






















































Сэтгэгдэл (1)