Буудлага спортын дэлхийн цомын тэмцээн Солонгос улсын Чангвон /Changwon/
хотод өнөөдөр нээлтээ хийж манай тамирчид эхний буудлагуудаа хийж
байгаа. Өнөөдрөөс 8-ныг хүртэл зохиогдох уг тэмцээнд манай улсаас МУГД
Л.Ундралбат ахлагчтай 16 хүний бүрэлдхүүн оролцож байгаа бөгөөд буудлага
спортын мастерууд энэхүү багт багтаж байгаа юм.

Буудлага спортын дэлхийн цомын тэмцээн Солонгос улсын Чангвон хотод өнөөдөр нээлтээ хийсэн бөгөөд манай тамирчид эхний буудлагаа хийж байна. Энэ сарын наймныг хүртэл үргэлжлэх уг тэмцээнд манай улсаас Л.Ундралбат ахлагчтай 16 хүний бүрэлдэхүүн оролцож байгаа бөгөөд буудлага спортын мастерууд энэхүү багт багтжээ.
Өнөөдөр манай баг тамирчдаас эмэгтэй урт бууны 10-25 метрийн дасгалууд, эрэгтэй урт бууны 10 метрийн дасгал, 50 метрийн эрэгтэй гар бууны дасгалд тус тус цэц мэргэнээ сорьсоноос эрэгтэй урт бууны 10 метрийн дасгалд буудсан ОУХМ Н.Баяраа финалын найман тамирчин дөрөвт шалгаран үлдсэн бөгөөд энэ сарын 06-нд финалийн буудлагаа хийх юм. Мөн 50 метрийн эрэгтэй гар бууны дасгалд ОУХМ Э.Даваахүү финалийн найман тамирчины тавдугаарт шалгаран үлдсэн бөгөөд өнөөдөр финалийн буудлага хийх юм.
24tsag.mn