
Тэд энэ сарын 8-аас зүүн Сүхбаатар, Дорнод, Хэнтий зэрэг зүүн 3 аймгуудаас эхлэн явах гэж байгаа бөгөөд орон нутгийн залуучуудын амьдрал, ахуйтайтанилцаж, мөн “Авлига би авахгүй, би өгөхгүй”, “Спирт үү, спорт уу” зэрэг аяныг сурталчилах,орон нутгийн залуучуудад тулгамдаж байгаа асуудлуудад судалгаа хийж, холбогдох байгууллагуудад тэдний дуу хоолойг хүргэх, залуучуудын нийгмийн идэвхийг дээшлүүлж, өөрсдийнх нь оролцоотойгоор хөгжүүлэх зорилготой залуучуудын зөвлөл байгуулахаар төлөвлөж байгаа юм байна. МЗХ-ныхон энэ 4-5-р сард багтажнийт 21 аймагт очиж ажиллах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.