Улсын Филармонийн симфони найрал хөгжмийнхөн шинэ үлээвэр хөгжмийн зэмсгүүд хүлээн авав. Монгол
Улсын Засгийн газар “Сонгодог урлаг-II” хөтөлбөр гарган мэргэжлийн
урлагийн байгууллагуудын хөгжмийн зэмсгийг шинэчлэх ажлыг хийж байгаа нь
энэ юм.

Улсын Филармонийн симфони найрал хөгжмийнхөн шинэ үлээвэр хөгжмийн зэмсгүүд хүлээн авав. Монгол Улсын Засгийн газар “Сонгодог урлаг-II” хөтөлбөр гарган мэргэжлийн урлагийн байгууллагуудын хөгжмийн зэмсгийг шинэчлэх ажлыг хийж байгаа нь энэ юм.
Хэд хоногийн өмнө уг хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллахаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Филармонийн хооронд санамж бичиг үйлдэж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Улсын Филармонийн дарга Ч.Даваасүрэн нар гарын үсэг зурсан юм.Санамж бичгийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан Улсын филармонид япончуудаас бэлэглэсэн үлээвэр хөгжмийн зэмсгүүдийг хүлээлгэн өгөв.